Шууд Chart

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид цацрагийн сургалтад хамрагдлаа

2017-10-23 12:25:38

“Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны хүрээнд Цөмийн болон цацрагийн аюлгүй байдлын хяналтын хэлтээс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчдад Цөмийн болон цацрагийн хяналт, цацрагийн хамгаалалт аюулгүй байдлын талаар мэдээлэл өгч, хяналтын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Цөмийн болон цацрагийн хяналт” сэдэвт сургалтыг зохион байгуулж, улсын байцаагчдын сонирхсон асуултуудад хариулт өглөө.

Энэхүү сургалт нь тус дүүрэгт цацрагтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад хийж буй цөмийн болон цацрагийн хяналт шалгалт, цаашид хүн амын шарлагын хяналтын чиглэлээр хамтран ажиллах, ажлын уялдаа холбоог сайжруулахад чухал юм.


Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид цацрагийн сургалтад хамрагдлаа   
Үзсэн: 1214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй