Шууд Chart

Футзалын шүүгчийн сургалт Дорнод аймагт болно

2017-10-25 09:36:01

Дорнод аймагт өнөөдрөөс 30 хүртэл болох ОУХБХ-ны футзалын шүүгчийн сургалтад оролцох шүүгчид 10 хоног бэлтгэл хийж, өчигдөр сургалтад суух шүүгчдээ бүрдүүллээ.

МХБХ-ны шүүгчдийн онолын мэдлэгийг сайжруулж, бие бялдрын бэлтгэлжилтийг ханган, ОУХБХ-ны шүүгчийн сургалтад бэлдэх зорилготой 10 хоногийн бэлтгэл явуулж, өчигдөр үр дүнг нь гаргасан юм.

Онол, практик хосолсон сургалтын дараа шалгалт авахад 35 шүүгчээс 27 нь тэнцэж, Дорнод аймаг болох ОУХБХ-ны шүүгчийн сургалтад суух эрхтэй боллоо. Мөн МХБХ-той хамтран ажилладаг “Их талын дуулиан” ТББ-ын шүүгчид ОУХБХ-ны футзалын шүүгчийн сургалтад оролцоно.

Онолын сургалтыг ОУХБХ-ны талбайн шүүгч Д.Түмэнбаяр удирдан явуулсан бол Монгол улсаас төрсөн анхны ОУХБХ-ны футзалын шүүгч Р.Жаргалсайхан бие бялдрын бэлтгэлийг хийлгэсэн юм.

Дорнод аймагт ОУХБХ-ны футзалын сургалтад суух шүүгчид шалгалтын дүнгээсээ хамаарч футзалын зэрэглэл авах тул МХБХ-ны шүүгчдийн хувьд чухал сургалт болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Футзалын шүүгчийн сургалт Дорнод аймагт болно  
Үзсэн: 1683 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй