Шууд Chart

Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийг Шадар сайд ахална

2017-10-25 19:15:34

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Талуудын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудал хэлэлцэн зохицуулах, салбар хоорондын уялдаа холбоог хангах шаардлагыг харгалзан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинг Монгол-Оросын Засгийн газар хоорондын Монголын хэсгийн, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын Монголын хэсгийн, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн Монгол-Хятадын зөвлөлийн Монголын хэсгийн даргаар томиллоо.


Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийг Шадар сайд ахална  
Үзсэн: 1217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй