Шууд Chart

“Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет” компанид Ажлын хэсэг ажиллана

2017-10-26 18:23:04

Засгийн газрын хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэт”, “Монголросцветмет” компанитай холбоотой асуудлыг шалгах Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа.

Ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахлах бөгөөд гишүүдээр  Хууль зүй, дотоод хэрэг, Уул уурхай, хүнд үйлдвэр, Зам, тээврийн хөгжлийн сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Монголбанкны дэд ерөнхийлөгч, ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг томилов.

Ажил, үүргийнхээ хүрээнд дэд ажлын хэсэг ажиллуулах, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, холбогдох шийдвэрийнхээ төслийг 2017 оны 12 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.


“Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет” компанид Ажлын хэсэг ажиллана  
Үзсэн: 2143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй