
Хүмүүс бид цаг агаарын мэдээлэл, дэлхий дахины үйл явдал, харилцаа, шуудан холбоо, нийгмийн сүлжээн дэх мэдээллийн сан гээд бүхий л зүйлсийг ухаалаг утасныхаа тусламжтайгаар мэдэж болдог. Орчин үеийн хүмүүс өдөр тутмынхаа амьдралдаа зарцуулах цаг хугацааг ухаалаг технологи тэр дундаа ухаалаг гар утастай өнгөрөөж байна.
Харин энэ бүгдэд төгсгөл ирсэн гэдгийг "Майкрософт" корпорацийг үндэслэгч Алекс Кипман мэдэгдсэн байна. Тэрбээр "Түүний хэрэгжүүлж байгаа технологийн шинэ эрин үеийн технологи болох "Хололенс" нь ухаалаг утасны хэрэглээ, цар хүрээ, үндсэн зарчмыг бүрэн үндсээр нь өөрчилнө" гэж онцолсон байна.
Тус технологи нь хүнийг хүрээлэн буй орчныг виртуал технологийн ертөнцтэй хослуулахауйц дэвшлийг үзүүлэх болно гэсэн юм. Нэг ёсондоо "Майкрософт" корпорациас хэрэгжүүлэх гэж байгаа "Хололенс" технологи нь шинэ хувьслыг авчирна гэж Алекс Кипман онцолсон байна.
Нүдний шилний загвартай тун төстэй "Хололенс" технологийн хэрэгсэл нь бодит орчин болон виртуал ертөнцийн холимог мэдрэмжийг хэрэглэгчдэд олгох боломжтой аж. Одоогоор "Майкрософт" корпорацийн мэргэжилтнүүд тус технологийн дэвшлийг улам боловсронгуй болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.
Алекс Кипман: Ухаалаг утасны эрин үе дуусаж байна | ||
Үзсэн: 2394 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.