Шууд Chart

Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд өмнөд хөршид зочиллоо

2017-10-31 11:46:13

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Өвөр Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хөх хотын спортын газрын дарга Тан Жин Фэн, орлогч дарга Ву Ган нарын урилгаар Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, гүйцэтгэх хорооны гишүүн Б.Батзаяа, ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нар зочиллоо.

Уулзалтын үр дүнд Монголын хөлбөмбөгийн холбоо, Өвөр Монголын хөлбөмбөгийн холбоо дэд бүтэц, сургалт, шигшээ багуудын бэлтгэл гэсэн гурван үндсэн чиглэлээр цаашид албан ёсоор хамтарч ажиллах тохиролцоонд хүрчээ.

МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар хоёр тал хамтарч ажиллах болсонд таатай байгаагаа хэлээд, Өвөр Монголын хөлбөмбөгийн холбоо Монголын хөлбөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буйд талархал илэрхийлсэн байна.

Монголын клубүүд Өвөр Монголд зохион байгуулагддаг “Нэг зам – нэг бүс” олон улсын тэмцээнд байнга оролцдог. Цаашид энэ тэмцээний цар хүрээг улам өргөтгөх, Монголд зарим тэмцээнийг зохион байгуулах саналыг дэвшүүлжээ. Мөн манай улсаас албан ёсоор баг тамирчид, төлөөлөгчид Хөх хотод тэмцээнд оролцох, бэлтгэл хийх үед байрлах зардлыг Өвөр Монголын хөлбөмбөгийн холбоо хариуцна.

Уулзалтын үеэр Монгол улсын 19 хүртэлх насны шигшээ баг Хөх хотод бэлтгэл хийж, орон нутгийн багуудтай нөхөрсөг тоглолт зохион байгуулсан байна. Ойрын хугацаанд манай улсын 15 хүртэлх насны охид, хөвгүүдийн баг мөн Өвөр Монголд хамтарсан бэлтгэл хийхээр зорьж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд өмнөд хөршид зочиллоо  
Үзсэн: 1310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй