Шууд Chart

Футзалын УАШТ-ий сугалаа боллоо

2017-11-01 11:44:35

Монголын хөлбөмбөгийн холбооны 2017 оны футзалын улирлын анхны тэмцээн болох насанд хүрэгчдийн Футзалын УАШТ-ий сугалааны үйл ажиллагаа өчигдөр боллоо.

Энэ сарын 11-нд эхлэх тус тэмцээнд 28 баг долоон хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Эдгээр баг дан ганц ФУАШТ-ий аваргын цомын төлөө бус энэ жилээс анх удаа зохиогдох “Футзалын нэгдүгээр лиг”-ийн 10 багийг /Бумаасанаа+9/ бүрдүүлэх юм.

Өнгөрсөн жил ФУАШТ-нд өндөр үзүүлэлттэй оролцсон “Эф Си Улаанбаатар”, “Улаанбаатар сити”, “ДМЮ”, “ЖИПРО”, “Монголын тэмүүлэл”, “Хаан хүнс”, “ҮБХИС-ийн Барсууд” гэсэн долоон клуб энэ жилийн ФУАШТ-ийн долоон хэсгийг толгойлж байгаа. МХБХ-ий Футзалын ордонд 14 хоногийн турш зохиогдох ФУАШТ-ий хэсгийн байдал:

“А” хэсэг:

  1. Улаанбаатар сити
  2. Ховд Вестерн
  3. Эф Си Форса Керэйтес
  4. Юнайтед Фрейндс

“B” хэсэг:

  1. ДМЮ
  2. Сонор
  3. Баянхонгор аймаг
  4. Хараацай 

“C” хэсэг:

  1. Эф Си Улаанбаатар
  2. Төв Капитрон
  3. Эф Си Сумида
  4. Вайлд Волф

“D” хэсэг:

  1. Жипро
  2. Дархан аймаг
  3. Шонхорууд
  4. ШМ Баянгол

“E” хэсэг:

  1. Монголын тэмүүлэл
  2. ХАД Сүхбаатар 
  3. Бага тойрог
  4. Замчин

“F” хэсэг:

  1. Хаан хүнс
  2. Туулын Том Тулнууд
  3. Мэйжик фүүт
  4. Чингис хаан банк

“G” хэсэг:

  1. ҮБХИС-ийн Барсууд
  2. Делта
  3. Талын хөх арслангууд
  4. Фрейндс 2007
Нийтэлсэн: У.Баярсайхан

Футзалын УАШТ-ий сугалаа боллоо  
Үзсэн: 1196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй