
Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон өвлийн олимпийн наадам эхлэхэд 100 хоног үлдээд байна. 23 дахь удаагийн өвлийн олимпийн наадмыг БНСУ-ын Пёнчан хот зохион байгуулж байна. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам хоёрдугаар сарын 9-25-нд болно.
Өнгөрсөн аравдугаар сарын 25-нд "Пёнчан-2018" өвлийн олимпийн наадмын бамбарыг асаах ёслол Грекийн өмнөд нутагт орших эртний Олимпия хотын туурин дээр болсон. Бамбарыг энэ сарын эцэс хүртэл Грек даяар аялуулсныхаа дараа “Пёнчан-2018” эхлэхээс 100 хоногийн өмнө буюу өнөөдөр Өмнөд Солонгос улсад авчрах ёслолын ажиллагаа боллоо.
“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэнд авчрахаасаа өмнө бамбарыг Өмнөд Солонгосын найман мужийн найман томоохон хотоор 7500 тамирчин 2018 км газраар аялуулахаар төлөвлөжээ.
Пёнчан хот гурван удаа өвлийн олимпийг зохион байгуулагч орны төлөө өрсөлдөж. анх удаа зохион байгуулахаар болоод байгаа нь энэ юм. Ийнхүү БНСУ-д анх удаа өвлийн олимпийн наадам болох гэж байна.
Пёнчаны өвлийн олимпийн хорооноос мэдээлж байгаагаар, энэ наадамд зориулж 6 цэнгэлдэх хүрээлэнг шинээр барьж байгуулж байна. Олимпийн наадмын бэлтгэл ажил 88 хувьтай явж байгааг мэдээлж байна. Тээврийн томоохон зам харилцаа нь өргөн хэмжээний биеийн тамирын арга хэмжээг зохион байгуулахад чухал хүчин зүйл болдог.
Олимпийг зохион байгуулах хорооноос мэдээлснээр, "Өдгөө байгуулж буй хурдны төмөр зам 2017 оны 6-р сард дуусах бөгөөд нийслэл Сөүл болон Пеон Чангийн хооронд зорчих хугацааг 3-1 цаг хүртэл богиносгож, олон улсын онгоцны буудал хүрэх цагийг ч урьдын 3.5 цагаас 2 цаг хүртэл багасгана.
БНСУ түүхэндээ 30 жилийн өмнө анх удаа 1988 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулж байжээ.
2018 оны өвлийн олимпийн бамбарыг БНСУ-д авч ирэх ёслол боллоо | ||
Үзсэн: 1931 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.