
Улаанбаатар хотод зохиогдох Азийн 19 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тэмцээнд энэ сарын 4-8-нд болох бөгөөд Монголын залуучуудын шигшээ баг оролцохоор бэлтгэл сургуулилтаа базаасаар байна.
Япон, Тайланд, Сингапур гэсэн тивийнхээ шилдгүүдтэй хүч үзэхийн өмнө манай шигшээ урд хөршид 11 хоногийн хамтарсан бэлтгэлд хийсэн билээ.
Урд хөршид хийсэн бэлтгэлийн үеэр гурван нөхөрсөг тоглолтод оролцож, бүгдэд нь хожжээ.
Ахлах дасгалжуулагч З.Баттулга Монголын хөлбөмбөгийн дээд зэрэглэлийн тэмцээнүүд болох “Хүрхрээ үндэсний лиг”, “Хүрхрээ нэгдүгээр лиг”-т оролцдог авьяаслаг залуусаар 19 хүртэлх насны шигшээ багийг бүрдүүлсэн. Тэдгээр тоглогчид дунд 23 хүртэлх насны шигшээ багийн хамтаар Азийн 23 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд оролцсон туршлагатай залуус ч бий.
Манай шигшээ багтай нэг хэсэгт таарсан Япон, Тайланд улсын багууд өчигдөр Монголд ирж, бэлтгэлээ эхэлсэн бол Сингапур улсын залуучуудын шигшээ баг ирэх сарын 1-нд Улаанбаатар хотноо газардана.
Азийн 19 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний “I” хэсгийн тоглолтууд энэ сарын 4-8-нд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болно.
Азийн 19 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-8-нд болно | ||
Үзсэн: 1341 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.