
МХЕГ, НМХГ-ын байгаль орчин, геологи, уул, уурхай, цөм, цацрагийн хяналтын улсын байцаагчид МУИС-тай хамтран “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны хаалтын ажлын хүрээнд оюутан залууст мэдлэг, мэдээлэл хүртээх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор “Мэргэжил бүхэн сайхан” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа. Цацрагийн хамгаалал, аюулгүй байдал, байгаль орчин, геологи уул уурхайн чиглэлээр болон эдгээр салбаруудад мэргэжлийн хяналтын байгууллагаас чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж байгаа төрийн хяналтын талаар сонирхолтой мэдээлэл, танилцуулга өгч, үзэсгэлэн гаргав.
Өдөрлөгт байгаль орчин, геологи уул уурхай, цөм, цацрагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага оролцож оюутнуудад мэргэжил бүрээр зөвлөж, үйл ажиллагаагаа сурталчиллаа.
Сарын аяны хүрээнд хяналтын газрууд харьяалагдах аж ахуйн нэгж байгууллагууд, хэрэглэгч нарт чиглэсэн сургалт, сурталчилгаа, зөвлөн туслах үйл ажиллагааг түлхүү хийдэг байсан бол энэ удаад бидний ирээдүй болсон хүүхэд, залууст мэдлэг олгох, эх оронч сэтгэлгээг өргөжүүлэх, тэдний шинэлэг санаа, шилдэг бүтээлийг олны хүртээл болгох ажлуудыг санаачлан зохион байгуулж ажиллалаа. Өдөрлөгийн үеэр мэргэжлийн хяналтын байгууллагаас зарласан “ХОГ бол БАЯЛАГ” сэдэвт бүтээлийн уралдаан, “Миний мэдэх цацраг” сэдэвт эссэ бичиг, зургийн уралдаан, “Байгаль хамгаалал-Цацрагийн аюулгүй байдал” сэдвээр зарласан шторкын уралдааныг дүгнэж, уралдаанд оролцсон оюутан залуусын сэтгэгдлийг сонсож, шагналыг гардуулав.
Хүүхэд, залуус агаарын бохирдол, орчны бохирдол, түүнээс үүссэн хог хаягдлын асуудлыг шийдэх, бидний өдөр тутмын хэрэглээнд байгаа цацрагийн нөлөөллөөс хамгаалах, цөмийн технологийг сурталчлах зэрэг нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлаар оюунлаг, шинэ санаа агуулсан бүтээлүүд ирүүлсэн байна.
Мэргэжил сурталчилах өдөрлөг зохион байгуулав | ||
Үзсэн: 2325 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.