
Токиогийн их сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлтгэгдэж байгаа робот урьдчилсан шалгалтанд дундаас дээш оноог авч чаджээ. Урьдчилсан тестийн шалгалтанд робот ойролцоогоор 60 оноо авсан нь их, дээд сругуулиудын элсэлтийн шалгалтанд бэлтгэж байгаа ахлах ангийн сурагчдын дунд түвшин аж. Гэхдээ Токиогийн их сургуульд элсэхийн тулд 75 оноо авах ёстой юм байна. Энэхүү төслийг 2011 онд эхлүүлсэн агаад Араи профессорын удирдлаган дор эрдэмтэд роботод япон хэл, уран зохиол, англи хэл заажээ. Төсөлд тус улсын томоохон компаниудын нэг “Ёги семинар” компани буюу репетиторын курс оролцолж байна.
Робот улсын шалгалт өгчээ | ||
Үзсэн: 1936 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.