
“Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-т гэр хорооллын 186 мянган өрх дахин төлөвлөлтөд хамрагдах тухай хүсэлтээ илэрхийлжээ. Хүсэлт ирүүлсэн иргэдэд гэр хорооллыг орон сууцжуулах төслөөс гэр хорооллын дахин төлөвлөлтөд хэрхэн хамрагдах, бүлэг болон яаж ажиллах талаар мэдээлэл сургалт зохион байгуулж байгаа юм байна.
Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах иргэн нэг бүрийн хүсэлт, өргөдлийг файл хэлбэрт оруулан нийслэлийн өргөдөл, гомдол хүлээн авах Smartcity.mn системрүү хөрвүүлжээ. Энэ нь иргэд өгсөн өргөдөл гомдлоо өөрсдөө хянах боломж бүрдэж байгаагаас гадна гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдахаар хүсэлт гаргасан иргэн бүрт программ хангамж болон SMS / мессеж/-ээр хариу өгөхөд хялбар болж байгаа юм.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мессежээр хариу өгнө | ||
Үзсэн: 1062 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.