Шууд Chart

Өмчлөгчийн эрхийг бүрэн хангахад чиглэсэн хуулийн төсөл боловсруулж эхэлжээ

2013-12-02 13:33:23

УБЕГ  өнгөрсөн долоодугаар сараас цаасан баримтаа цахимжуулж эхэлсэн. Одоогоор энэ ажил  улсын хэмжээнд 60 орчим хувьтай хэрэгжиж байгааг бөгөөд бүрэн цахимжуулснаар шинэ бүртгэлийн системд шилжих боломжтой болох юм.

Иргэдэд түргэн шуурхай, найвартай үйлчилгээ үзүүлэх үүднээс бүртгэлийн байгууллага, арилжааны банк хооронд барьцаа хөрөнгийн лавлагаа мэдээллийг шууд цахим хэлбэрээр дамжуулан олгож хүлээн авдаг болсон. Мөн иргэний болон эд хөрөнгийн лавлагаа мэдээллийг ТҮЦ машинаас авч байна. Гэсэн хэдий ч бүртгэлийн мэдээлэл хаалттай, хууль эрх зүйн орчин нь төгс төгөлдөр болоогүй  учраас өмчлөгчийн эрхийг хангахад хүндрэл байгааг албаныхан хэллээ. Иймээс хуулийн төсөл боловсруулж эхэлжээ. 

Өмчлөгчийн эрхийг бүрэн хангахад чиглэсэн хуулийн төсөл боловсруулж эхэлжээ  
Үзсэн: 845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй