Шууд Chart

Өвөлжилтийн бэлтгэл улсын хэмжээнд 82 хувьтай байна

2017-11-19 11:11:28

Малчдын өвс, тэжээлийн бэлтгэл, аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ, хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 82 хувьтай гарчээ.

Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймаг бэлтгэлээ 80-86 хувь хангасан бол бусад аймаг 80-аас доош хувьтай байгаа тухай мэдээ ирүүлжээ.  

Аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бүрдүүлэлт аймгийн хэмжээнд 88.5, сумын түвшинд 58.5 хувьтай байна. 

Манай улсын нийт нутгийн 30 орчим хувь буюу Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хэнтий аймгийн зарим сум зудын их эрсдэлтэйд тооцогджээ. 

  Энэ жил хонин толгойд шилжүүлснээр 106.9 сая толгой мал өвөлжих бөгөөд 22800 өрхийн 9.8 сая мал отроор өвөлжиж, хаваржина.


Өвөлжилтийн бэлтгэл улсын хэмжээнд 82 хувьтай байна  
Үзсэн: 1743 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй