Шууд Chart

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2017-11-19 14:56:32

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр, Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулсан ёслолыг тохиолдуулан Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт эрхмүүд, ёслолын арга хэмжээнд уригдсан хүндэт зочид оролцлоо.

Одоо 14.00 цагаас Бөхийн өргөөнд Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно.


Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв  
Үзсэн: 2718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй