Шууд Chart

Шувууны томуугийн хүний өвчлөл сэдэвт үзүүлэх сургууль зохион байгууллаа

2017-11-20 11:35:28

Сүхбаатар боомт дахь ХМХА нь “Хилийн хяналт-иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй хүний хөл хориот болон бусад халдварт өвчин хил дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангах, хилийн хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор  “Шувууны томуугийн хүний өвчлөл” сэдэвт үзүүлэх сургуулийг 2017 оны 11 сарын 15-ны өдөр төмөр замын Сүхбаатар боомтод зохион байгууллаа. Уг үзүүлэх сургуульд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, Засаг даргын орлогч болон Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэг, Гаалийн газар, Хил хамгаалах байгууллага, Гадаадын иргэн харъяатын газар, Зоонозын халдварт өвчин судлалын төв, Цагдаагийн газар, Улаанбаатар төмөр замын Сүхбаатар өртөөний удирдлага,  ажилтан албан хаагчид хамтран оролцлоо.


Шувууны томуугийн хүний өвчлөл сэдэвт үзүүлэх сургууль зохион байгууллаа   
Үзсэн: 2859 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [89.234.157.xxx] 2017-11-24 10:17
Мэргэжлийн хяналтын байгууллагад сахилга хариуцлага гэх зүйл байхгүй болсон гэж ойлгож болно. Энэ бүгдийг хамгаалж, хаацайлж суудаг гол хүн нь дэг журам сахилга бат гэх зүйлийг сахиулах ёстой этгээд буюу ерөнхий байцаагч юм. Энэ байгууллагад сонгуулиас хойш шудрага гэх зүйлийн хэлтэрхий ч байхаа болиод удаж байна. Танил талд дулдуйдсан томилгоо, танил тал нь ажил таслах, ажлын байранд архидах гэх зүйл газар авсан. Эдгээр буруу гарын үзэгдлийн гол дүр нь бүгд Н.Цагаанхүүгийн томилгоогоор хийгдсэн этгээдүүд. Тооцдог хариуцлага ч алга. Хуульд захирагдаж ажиллах дарга нар ч алга. Даргын томилсон танил нь болохоор хамгийн асуудалтай муу муухайгаа шагнаж дарга цэргүүд нь нэгэндээ тал засдаг болсон байна. Энэ системийн урагшлахгүй хөгжихгүй байгаа гол шалтгаан нь энэ. Хамгийн урхагтай худалч хулхи чадваргүй нэгнээ танил, садан гэх шалгуураар толгойдоо залж ямбыг нь эдлүүлдэг. Гэвч ямбыг нь эдлээд ялыг нь үүрдэг этгээд үзээд өгий гэсэн ч байхгүй нь асуудлыг гол гогцоо.

Бидэнтэй нэгдээрэй