Шууд Chart

Д.Болд эхнэртээ дуу зориулжээ

2013-06-30 12:35:21

Төрийн соёрхолт дуучин Д.Болд хувийн амьдрал төдийгүй урлаг нийгмийн гялалзсан тод жишээ билээ.  Гурван өхөөрдөм хүүхдийн аав болж, үзэсгэлэнт гэргийгээрээ гоёдог тэрээр” Монгол поп” хэмээх хөгжмийн шинэ урсгалыг гаргаж, монголын урлагийн ертөнцийг дэлхийд таниулахад маш том хувь нэмэр оруулсан. Хөдөлмөрч бөгөөд итгэл, сэтгэл, зүтгэлийн ид шидийг харуулж яваа сайхан монгол залуугаар бахархахгүй байхын аргагүй. Д.Болд гэргийтэйгээ амьдралаа эхлүүлж байхдаа хувцаснаас өөр зүйлгүй байсан хэмээн ярьдаг. Хоосноос эхэлсэн хос 2 өнөөдөр өнөр өтгөн гэр бүлтэй болж, амьдралд юу хамгийн үнэтэй вэ гэдгийг бусдад нотолж чадсан. Д.Болд эхнэртээ зориулан “Чи бид хоёр ” дуугаа хийсэн бөгөөд удахгүй цацагдах юм байна. Гал голомтоо ариунаар сахиж, гэр бүлээ нандигнан дээдлэх тангаргийг өөртөө  өргөсөн тэрээр “Хамгийн зөв зам бол гэртээ харих зам” гэж хойч үеийн залуучууддаа захидаг гэнэ лээ.

Нийтэлсэн: Мөнхөө

Д.Болд эхнэртээ дуу зориулжээ  
Үзсэн: 2706 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй