
Өмнөговь аймгийн Ханбогд сумын бизнес эрхлэгчид хамтран ажиллахаар боллоо. Ингэснээр тэдний үйл ажиллагаа илүү өргөн цар хүрээг хамарч, томоохон тендэр, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтой болох юм.
Худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, төр хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн түншлэлийг хөгжүүлэн гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалж, бизнес эрхлэгчдийн холбогч гүүр байгууллага болох зорилт бүхий Ханбогд бизнесийн зөвлөл буюу гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага байгуулагдаж нээлтээ хийлээ.
Тус ТББ нь гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагааг сурталчлах, түншлэл харилцаа холбооны дэд бүтцийг бий болгох, уулзалт, арга хэмжээ, дотоод, гадаад бизнес аялал зохион байгуулах, ажил олгогч, ажил хайгч, иргэд болон мэргэжилтэй ажилтны талаарх мэдээллийн сан бий болгох, хамтарч томоохон төсөл хөтөлбөрт оролцох боломжийг бий болгох гээд олон талт үйл ажиллагаа явуулах юм.
Тус сумын хувьд Оюутолгойн орд, Гашуун сухайтын боомт гээд уул уурхай, гадаад худалдаа хөгжсөн дэд бүтэц сайтай бүс нутаг.
Үүнийгээ дагаад орон нутагт хийгдэж байгаа худалдан авалтын хэмжээ ч өндөр байдаг учраас компаниуд хамтарч нэгдмэд байдлаар ажиллах нь орон нутгийн засаг захиргаатайгаа харилцах уялдаа холбоог сайжруулж, бизнесээ улам өргөжүүлэх боломжтой гэдэгийг тус сумын засаг даргын орлогчхэлж байлаа.
Бүс нутгийн хэмжээнд бизнес эрхлэгч, мэргэжлийн байгууллагуудын түншлэлийг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг төр захиргааны байгууллага, бодлого тодорхойлогчдод хүргэх, бизнесийн орчныг сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа Ханбогд бизнес зөвлөлийн үйл ажиллагаанд нэгдэж ажиллах хүсэлтэй олон компанийн удирдлага энэхүү нээлтэнд хүрэлцэн ирсэн байлаа.
Тэд орон нутгийн конпаниуд дангаараа бус хамтарч ажиллах нь илүү өргөн боломжийг нээх боломжтой гэдэгийг хэлж байсан юм.
Түүнчлэн дээрх ТББ нь зөвлөлийн гишүүнээр элсэх хүсэлтэй бизнес эрхлэгч бүрт газар зүйн байршил болон бусад зүйлээс үл хамааран байгууллагын үүд хаалга үргэлж нээлттэй байна гэдэгийг хэлж байв.
Ханбогд сумын бизнес эрхлэгчид хамтран ажиллана | ||
Үзсэн: 833 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.