
Өнгөрсөн зургаадугаар сард Улаанбаатарт 17 цэгт суурилуулсан төрийн үйлчилгээний ТҮЦ машин 21 аймагт суурилуулсан бөгөөд өчигдрөөс орон нутгийн иргэд ухаалаг машинаар үйлчүүлж эхэллээ. Энэ арга хэмжээний нээлт 21 аймагт нэгэн зэрэг болж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Архангай аймгийн нээлтэд оролцлоо Шинэчлэлийн Засгийн газар хээл хахууль, хүнд суртлыг устгах зорилт тавьсан. Энэ хүрээнд төрийн түгжрэлгүй үйлчилгээний ТҮЦ машиныг ажиллуулж эхэлсэн. Иргэд хорооны Засаг даргын тодорхойлолт, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг 11 төрлийн үйлчилгээг энэ машинаас авч чадаж байна. ТҮЦ машин ажилласан энэ 5 сарын хугацаанд нэг тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан, ТҮЦ машинаас үйлчилгээ авах тутамд нэг иргэн нэг цаг 27 минут хэмнэж байгаа гэсэн тооцоог Ерөнхий сайд танилцууллаа.
Дарга хүлээхгүй, цаг хугацаа, мөнгө хэмнэсэн ТҮЦ машин 24 цаг, амралтын өдрөөр ч үйлчлэх давуу далтай юм. Нээлтийн арга хэмжээний үеэр Ерөнхий сайд Орхон, Завхан, Өмнөговь аймгийн удирдлагууд болоод иргэдтэй Архангай аймгийн Нутгийн удирдлагын ордноос шууд холбогдож ТҮЦ машины талаарх үйлчилгээний давуу талыг тайлбарлаж, тэдний сэтгэгдлийг сонслоо. Энэ үеэрээ ТҮЦ машиныг монгол орныхоо нийт сумдад байгуулна гэж амлалаа. 21 аймагт байрлуулсан төрийн түгжрэлгүй үйлчилгээний ТҮЦ машины нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Архангай аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, иргэд оролцлоо. ТҮЦ машин нь төрийн бүхий л боломжит үйлчилгээг хүргэх бөгөөд эхний байдлаар иргэний бүртгэлийн төрлийн лавлагаа, Татварын ерөнхий газрын 4 төрлийн лавлагаа болон аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээг хүргэж байна. Мөн өдөр тутмын сонинуудын захиалга, цахилгааны төлбөрийг ТҮЦ машинаар дамжуулан төлөх боломжтой юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Төрийн түгжрэлгүй үйлчилгээний ТҮЦ машин 21 аймагт ажиллаж эхэллээ | ||
Үзсэн: 2239 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.