Шууд Chart

“Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сэдэвт боллоо

2017-12-02 10:13:55

“Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сэдэвт аяны төлөвлөгөөнд батлагдсаны дагуу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Ахмадуудаасаа суралъя” сэдэвт танхимын болон онлайн сургалтыг зохион байгуулж, хилийн хорио цээрийн хяналтын салбарт ажиллаж байсан  ахмадуудаас зөвлөмж зөвлөгөөг ХМХА, хэлтсийн удирдлага, улсын /ахлах/ байцаагч нарт хүргэлээ.

Сургалтын дараа сарын аяны төлөвлөгдсөн ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн хаалтын арга хэмжээг хийлээ.

ЭИХХЦХГ-аас аж ахуйн нэгжид зориулсан сургалтыг 6 удаа зохион байгуулж, 240  аж ахуйн нэгж иргэнийг, улсын байцаагч нарт зориулсан сургалтыг  7 удаа зохион тус тус байгуулж, 300 улсын байцаагчийг цахим болон танхимын хэлбэрээр хамруулсан.

Шинээр 4 шторк гаргаж, телевиз, радио бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр 31 удаа мэдээлэл өгч, постер мэдээллийг 80 удаа тавьж, гарын авлага, зөвлөмжийг 7 чиглэлээр 1100 ширхэгийг бэлтгэж, сурталчилгаа, сэрэмжлүүлэг хийсэн байна. Хөрш зэргэлдээ улстай мэргэжлийн чиглэлээр /эрүүл ахуй, халдвар хамгаалал/ 1 санамж бичиг зурж, гадаадын сургалтыг /химийн хорт бодисын хяналт / 1 удаа зохион байгуулсан байна.

Олон улсын хөл хориот өвчнөөс сэргийлэх үзүүлэх сургууль, ширээний дасгал сургуулилтыг Алтанбулаг, Буянт-Ухаа боомтууд хил, хяналтын болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулав.Замын-Үүд боомтод 1.6 сая юаны хөрөнгө оруулалттай ариутгалын төхөөрөмжийг ашиглалтанд оруулж,  Гашуунсухайт боомтод 150 сая төгрөгийн үнэтэй усны машиныг Засгийн газрын нөөц хөрөнгөөр шийдвэрлэв.

“Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сарын аяныг хилийн хорио цээрийн хяналтын системийн хэмжээнд үр дүнтэй зохион байгууллаа.


“Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сэдэвт боллоо  
Үзсэн: 1979 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [192.36.27.xxx] 2018-01-04 16:41
Мэргэжлийн хяналтын хилийн хяналт хариуцсан толгой авлигачид сууж байна уу даа. Мэдэгдэлд үйлдвэрлэж түүгээрээ амьдралаас тасартлаа баяжсан этгээдүүд. Нэг мэдэгдлийн үнэ хамгийн багадаа 5 сая төгрөг гээд боддоо. Эдгээр нөхдийн сүлжээ хилийн боомтуудад хүртэл өөрсдийн тавиул хүмүүсээ байршуулсан бэлтгэгдсэн сүлжээ. Хорио цээр гэх хяналтаар хуулиар далайлгаж байгаад хүслээ гүйцэлдүүлдэг. Мэргэжлийн хяналтын хэмжээнд төрөөс төрсөн тэрбумтангууд гэж хэлж болно. Шалгаж тогтоо, хууль зөрчсөн бол хариуцлага тооц.

Бидэнтэй нэгдээрэй