Шууд Chart

Эрэлтээсээ давсан нийлүүлэлт юунд хүргэдэг вэ

2010-01-11 00:24:21

“Монголын их, дээд сургуулиуд чанар бус оюутны тооны хойноос хөөцөлдсөөр 20-иод жилийг үдлээ. Үүний уршгаар дээд
боловсролтой, диплом өвөртөлсөн ажилгүйчүүдийн арми нэмэгдсэн. Их, дээд сургууль төгсөгчдийн гуравны нэг нь л ажилтай болж байна. Одоо чанарын өөрчлөлт хийх цаг болсон” хэмээн БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр уулзалтын үеэр хэллээ. Гэхдээ үүнийг төрийн бодлогоор зохицуулах ёстойг давхар онцлов. Үүний тулд сургуулиудыг хооронд нь нэгтгэж хотхон хэлбэрээр зохицуулах нь зүйд нийцэх гэнэ. Гэхдээ боловсролын салбартай холбоотой хууль дүрмийг эргэж харах, сургуулиудын чансааг тогтоох, сурч, сургаж буй хоёрын хариуцлагыг дээшлүүлэх, хувийн, хувьсгалын гэж ялгалгүй төгсөгчдөө ажлын байраар хангасан сургуульд санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлого баримтлах болсноо мэдэгдлээ. Түүнчлэн хуралд оролцогсод Монголын дээд боловсролын чанарт “тааруу” дүн тавьснаа бултаараа хүлээн зөвшөөрөв. Хурлаар их, дээд сургуулийн чанарын асуудлыг хэлэлцэн нэгдсэн зөвшилцөлд хүрч, зөвлөмж гарган төр засагт хүргүүлэхээр болжээ.

Х.БУЛГАН

Нийтэлсэн: Б.Багабанди

Эрэлтээсээ давсан нийлүүлэлт юунд хүргэдэг вэ  
Үзсэн: 1759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй