
Нийслэлийн Тээврийн газраас энэ онд Улаанбаатар хотын дотор болон хот орчимд 4.4 мянган км урт бүхий нийт 138 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулсан байна. Харин зорчих чиглэлийн тухайд нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр таван чиглэл буюу үндсэн чиглэлээр нэг, туслах чиглэлээр тус бүр хоёр нэмэгдсэн байна. Нийт 138 чиглэлээс 64 нь үндсэн, 24 нь буухиа, 22 нь туслах, 18 нь хот орчимд явж байна. Чиглэлийн уртын хувьд авч үзэхэд автобус 1800 км, микроавтобус 1174 км, хот орчимд 1106 км, троллейбусын чиглэлд нийт 58 км урт замыг туулдаг аж.
138 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулжээ | ||
Үзсэн: 1070 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.