Шууд Chart

Сангийн дэд сайдын байр суурь эрс өөрчлөгджээ

2017-12-08 11:49:20

Монгол Улс Европын Холбооны хар жагсаалтад орсон гэх дуулиан сүүлийн өдрүүдэд гараад байна. Энэ жагсаалтад орохоос  дөрвөн сарын өмнө буюу 2017 оны наймдугаар сарын 4-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнд Оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байршуулахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны чиглэлээрх Дэлхийн форум, Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах асуудлын эсрэг төсөлтэй хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа тул эдгээр байгууллагад нэгдэж орох асуудлыг судлан үзэж хэрэгжүүлж ажиллахыг хүссэн албан бичиг илгээж байв.

Энэ бичгийн зорилго нь Монголд үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамжсан корпорациуд, тухайлбал, Рио Тинто-гоос татвараа бүрэн авахын тулд холбогдох хэлэлцээрүүдэд яаралтай нэгдэн орох тухай хүсэлт байсан юм. Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн байр суурь тухайн үед өөр байсныг ирүүлсэн хариу бичгээс харж болно. Харин Хүрэлбаатарыг сайд болсноос хойш байр суурь нь 180 градус өөрчлөгдсөн байна.


Сангийн дэд сайдын байр суурь эрс өөрчлөгджээ  
Үзсэн: 1926 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
иргэн [124.158.107.xxx] 2017-12-08 12:11
Манай улсад харьяалагддаг хүн мөн үү.

Бидэнтэй нэгдээрэй