
Дэлхийн 70 гаруй орноор аялаад ирсэн Монгол бадарчин Амай “Дэлхийн нэг өдөр” нэртэй шинэ номоо гаргажээ. Тэрээр энэ номынхоо тухай фээсбүүк хуудаснаа “Багын мөрөөдлөө биелүүлж, “Монгол Бадарчин” төслийн есөн цуврал ботийн дөрөв дэх номоо “Дэлхийн нэг өдөр” гэх гэрэл зургийн альбом болгон олон нийтэд хүргэж, Монгол хүний нүдээр дэлхий ертөнцтэй танилцаасай гэж хүсэж байна. Ази, Африк, Европ, хойд Америкийн 76 улсаар аялж, XXI зууны эхэн үеийн дэлхийн улс орны амьдралыг харуулсан олон фото зургийн заримыг нь энэхүү номондоо орууллаа.
Олон жилийн турш хаалттай байсан улсын иргэн дэлхий ертөнцтэй танилцаад, түүнийгээ Монгол сэтгэлгээгээр, Монгол хүмүүсдээ хүргэсэн, 2900-аад өдрийн нөр их ажлын үр дүн болох “Дэлхийн Нэг Өдөр” номтой маань танилцаж, Миний нүдээр Дэлхийгээр аялаарай…” хэмээн бичсэн байна.
Амай “Миний нэг өдөр” гэдэг нэрээр хэвлэлтэд орохоор зэхэж байсан уг номоо аавынхаа тавьсан саналын дагуу нэрийг нь өөрчлөн “Дэлхийн нэг өдөр” болгосон аж.
Мөн тэрээр өмнө нь гаргасан “Гайхамшигт ертөнц”, “Амьдрал сайхан шүү”, “Сайн сууцгааж байна уу” номуудаа дахин хэвлүүлсэн байна. Учир нь “Монгол Бадарчин” дөрөвдүгээр төсөлдөө орох үед Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ивээлдээ авч, бүх аймаг сумдад хүргүүлээд байгаа билээ.
Амай “Дэлхийн нэг өдөр” номоо гаргажээ | ||
Үзсэн: 1313 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.