Шууд Chart

“Агаар нь цэвэр Улаанбаатар”-ыг эрэн сурвалжилъя!: Э.Бат-Үүлийн дугаарын хязгаарлалтад замхарсан “Агаар нь цэвэр” хөтөлбөр

2013-12-05 12:08:40

Шинэхэн дээрээ сонихон

Шинэчлэлийн засгийн газрын нэгэн тод өнгө нь Нийслэл хэмээх их айл.
 
Г.Мөнхбаяр, Ц.Батбаяр, М.Энхболд гээд нийслэлийн удирдлагыг МАХН-аас салгаж үзэх боломжгүй мэт харагддаг дүр төрхийг АН 2012 оны сонгуулиар таягдаж хаяснаас хойш багагүй цаг хугацаа өнгөрлөө.
 
АН-ын хувьд төсвийн мөнгийг хурууныхаа үзүүрээр зарж суудаг эдгээр эрхмүүдийг халж, намынхаа гарт нийслэлийг авах битүү санаачлагыг С.Батболдын засгийн газрын үеэс эхлүүлсэн гэгддэг юм билээ. Тодруулбал, 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, Э.Бат-Үүлийг Монгол Улсын баатар цолоор шагнаж байсан нь зүгээр ч нэг өдөр тутмын шагналын нэг байгаагүй гэдгийг 2012 оны сонгууль харуулаад өгсөн.
 
УИХ-ын гишүүний эрхэм индрээс НИТХ-д нэр дэвшигч “фронт”-оо дагуулан, шинэчлэлээр нэрийн хуудас хийн, сонгуульд ялалт байгуулсан Э.Бат-Үүл “Агаар нь цэвэр, амины орон сууцтай, ажил орлоготой, амгалан тайван, авлигагүй Улаанбаатар”-ыг цогцлоохоор, ханцуй шамлан ороод даруй жил гаруйн хугацааг ардаа үджээ.
 
Тэрбээр батламжаа гардсаныхаа дараа “Юунаас ажлаа эхлэх вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Хамгийн түрүүнд хийх ажил нүдэн дээр ил байна. Зам засварын ажилтай уялдаад ямар хүнд байдал үүссэн нь ил байна. Замын хөдөлгөөний үйл ажиллагааг яаралтай ойрын үед зохицуулах ёстой” хэмээж байсан.
 
Үнэхээр ч түүний хийж буй ажил ард түмний нүдэн дээр ил өрнөж эхэлсэн. Ажлаа аваад сар ч хүрэхгүй хугацаанд дугаарын хязгаарлалтын журмыг хэрэгжүүлж, нийслэл хотын эх адаггүй замын түгжрэлийг сааруулахад бодитой, зөв чиглэл бүхий арга хэмжээг авч чадлаа хэмээн ард түмнээсээ “А” үнэлгээ авсан байлаа.  
 
Тийм ч учраас “АН шинэчлэл хийж чадах юм байна” гэсэн бодлын үрийг хот хөдөөгүй тарьж чадсан. Үүний үрээр л  АН орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан гэвэл нэг их хилсдэхгүй болов уу.
Харин энэ цаг үеийн өнгөнөөс харвал ажлаа аваад нэг жилийг ардаа үдсэн Э.Бат-Үүл даргын өнөөх “5А” хөтөлбөрийн биелэлт, хийнэ хэмээн буухиалаад байсан олон ажлуудын үр дүнд чухам ямар ахиц гарч байна гэх асуултууд гарч ирж байгаа юм.
 
Байдал ийм байна
 
Эдүгээ дугаарын хязгаарлалт хийгээд зам засварын ажил шинэ юм биш болжээ. Гэтэл бүтэн жилийн өмнө эхлүүлсэн өнөөх л хоёр ажилтайгаа ноололдсоор байгаа нь бодит үнэн болов. Дугаарын хязгаарлалтыг үгүй болгох эсэх талаар багагүй мөнгө үрсэн судалгааг явуулаад, судалгаа хэт тулгасан асуулттай байна гэх шалтагаар дахиад л Мобикомд “хөрөнгө оруулалт” хийн судлах ажил хийлээ. Эцэст нь дугаарын хязгаарлалт хэвээр үргэлжлэхээр болов. Энэ тухайгаа тэрээр ярьсаар л байна.
 
Дээр нь Э.Бат-Үүл дарга зам зассанаар нийслэлийн өнгө төрх өөдлөөд, өнөөх түгжрээ саараад байгаа юм биш гэдгийг тэр өөрөө ч мэдэж л байгаа байх. Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэд “Гудамж” төсөл нэртэй ажлын хэсэг бүрэлдэж, ирэх жилүүдийн төсөвт нөхөн суугдах тохироотой “Чингис” бондын мөнгөнөөс санхүүжүүлэгдсэн гэж албаны хүмүүс нь хэлээд байгаа их мөнгөний урсгал зам засварын ажлыг чиглэсэн. Энэ ажлын хүрээнд 1824 км автозам, 900 гаруй метр урт гүүрийн барилгын ажил хийгдэн, улсын хэмжээгээр 3000 км хатуу хучилттай автозамтай байсан бол энэ онд 1800 гаруй км-ыг ашиглалтад оруулснаар нийт замын урт 5000 км-т дөхөж байгаа аж. “Гудамж” төслийн хүрээнд 33 уулзвар шинэчлэхээс өнөөдрийн байдлаар 18 уулзвар ашиглалтад орсон. Бондын мөнгийг тансаглал хэлбэрээр зарцуулсан гэх шүүмжлэл дагуулсаар байгаа уг төслийн хүрээнд 600 орчим тэрбум төгрөг зарлагадан байж, нийслэл хотын зам өнгө төрхөө өөрчлөх эхний алхмуудаа хийж эхэлсэн гэж болно.
 
Нийслэлд хамааруулж болох өнцөг нь жил бүр хийгддэг графикийн дагуух зам засварын ажлууд энэ жил арай эрт эхэлснээрээ онцлогтой. НАЗГ-аас зарласан өнөөх л тендерийн аргаар засварууд хийгдэж өнгөрсөн. Дараа жил энэ жилийн зассанаа нөхөх замаар Нийслэлийн ажил үргэлжлэнэ. Тэгээд л гүйцээ. Дүгнэж хэлбэл, үүрэхийг чи үүр, янцаглахыг нь би янцаглая гэдэг үнэг арслангийн үлгэрээр “Гудамж” төсөл хэрэгжлээ.
 
“Гудамж” төслийн дараа О.Магнайгийн хийж буй үйл хэрэг Э.Бат-Үүлийнх шиг харагддаг. Гудамжны тэмцэгчээс ШӨХТГ-ын даргаар дэвшсэн О.Магнай нийгмийн амьдралыг Э.Бат-Үүлтэй харьцуулашгүй бодит мэлмийгээр тунгаан болгоодог нь ажил хэрэг дээр нь харагддаг гэдэг шүү. О.Магнайгийн шууд, шууд бус оролцооны бага сага “буян”-аар дуртай нэг нь барилгын компани байгуулж, нийслэлийн хаа ч хамаагүй газар барилга барьдаг явдал, Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний байгууллагын замбараагүй үнийн хөөрөгдөл гээд олон зүйлс эмх журмандаа орсноор Нийслэлчүүдийн амжиргаанд тодорхой хэмжээгээр нөлөөллөө өгч байгаа гэдэг. Тэрхүү санаачлагатай ажлын арга барилаар Нийслэл дагаад замбараагүй газар олголтыг цэгцлэх, зөвшөөрөлгүй баригдсан барилгуудын цахилгааныг хязгаарлах шийдвэрээр хэсэг “жиргэсэн”.
 
Дараагийн асуудал Нийслэлийн төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоотой байна гэх чухал сэдэв. Нийслэл энэ үлгэрийнхээ өрнөл болгож "Иргэний оролцоотой төсөв-2014" хэлэлцүүлгийн хэмжээнд дүүрэг, дүүргийн 152 хорооны  64,052  иргэнээс санал асуулга авсан. Саналын хуудсыг гэр хорооллын өрх, орон сууцны өрх гэсэн 2 хувилбартайгаар тарааснаас 41 хувь нь цэцэрлэг барих саналыг гаргажээ.
 
Иргэдийн оролцоотой гэх өнөөх төсөвт нь ирэх онд цэцэрлэг, бага сургуулийн 17 цогцолбор, он дамжсан 36 сургууль, 37 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар хөрөнгө суулгасан байна. Иргэдийн саналыг нийслэлийнхээ төсөвт тусгах үлгэр эцэст нь ийнхүү “алтан тайлал”-аа олов. Санал асуулгад оролцсон иргэдийн бараг тал хувь нь “цэцэрлэгээ л барь” гээд байхад ийм бага тоо цохиж яваа нь хэн хүний дургүйг хүргэнэ.
 
Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 99,604 хүүхэд байгаагийн 70 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой хэмээн албаныхан мэдээлдэг. Гэтэл бодит байдал дээр нийт нийслэлчүүдийн хүүхдийн 50 орчим хувь нь л цэцэрлэгт хамрагддаг гээд үзвэл 50 орчим цэцэрлэг гэдэг гуанзнаас “нэг цуйван 10 сэрээ авдаг” оюутны үлгэртэй утга нэг болчихсан ч юм шиг.  
 
Нийслэлийн захирагчийн алба ядаж л цэцэрлэг барих гээд зүтгэж байгаа хэдэн дүүргийн засаг дарга нараа ч дэмжээд өгдөггүй гэх хэл аманд өртөөд байгаа гэсэн. Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүрэг 28 хороотой бөгөөд 9 хороонд нь цэцэрлэг байхгүй. Орон нутгийг хөгжүүлэх сангаас цэцэрлэг барих мөнгөө босгоод, Нийслэлээс цэцэрлэг барих газар, зөвшөөрлөө хүсэхэд хэдэн сар шат шатны дарга нар дамжиж, гацаанд орж байна гэх засаг даргын үгээр хичээлийнхээ шинэ жилийг угтсан байх жишээтэй бол байна шүү.
 
Агаар нь “цэвэр” Улаанбаатар хаана байна?
 
Э.Бат-үүл даргын “5А” хөтөлбөрийг дахин санацгаая. “Агаар нь цэвэр, амины орон сууцтай, ажил орлоготой, амгалан тайван, авлигагүй Улаанбаатар”.
 
Сайхан сонсогдож байгаа юм уг нь. Гэвч эдүгээ нийслэл хотын утаа униар буурчихсан гэвэл ноход нь хүртэл “Үгүй ш дээ” гэж хуцахад хүрчихээд байна.
 
2011 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн “Цэвэр агаар” төслийн хүрээнд өмнөх жилүүдэд 122,600 гаруй утаагүй зуух тараагдсан бөгөөд энэ онд багтаан 45.000 зуухыг нэмж нийслэлийн хороодод түгээх ажил өнгөрсөн 10-р сарын сүүлээр эхэлсэн. Ингэснээр нийслэлийн 189,000 түүхий нүүрс түлж байгаа өрхийн 90 гаруй хувь нь буюу 167,600 өрх “утаагүй зуух”-аар хангагдана гэсэн тооцоог гаргасан.
 
Гэвч бодит байдал дээр утаа буурах нь битгий хэл улам ихэссэж, гамшгийн хүнд хэлбэрт хүрчихдэг байгаа. Өдөрт нэг хүн 16 литр цэвэр агаараар амьсгалах ёстой байдаг бол нийслэлчүүд эсрэгээрээ 16 литр хортой агаар залгиж байна. Нарийвчилбал, Нийслэлийн нэг иргэн өдөрт 4-5 хайрцаг тамхи “татаж”, жилд 317.8 кг хорт бодисоор тэжээгдэж байна.
 
Тийм ч учраас сүүлийн жилүүдэд нийслэлийн иргэдийн дунд уушги, амьсгалын замын өвчнүүд, нярайн болон ургийн гажиг, тархи, зүрх судасны өвчлөл 1-6 дахин нэмэгдсэн. Нийслэлд амьдарч буй хүүхдүүдийг хөдөөний хүүхдүүдтэй харьцуулбал гуурсан хоолойн үрэвсэлт өвчнөөр 5-15 дахин, багтраа өвчнөөр 5-8 дахин илүү өвчилж байна. Сүүлийн 12 жилд нярайн төрөлхийн гажиг зургаа дахин өссөн гэх мэргэжлийн байгууллагын судалгаа гарчихсан байна.  
 
Өвлийн улиралд 2012 оны байдлаар РМ10 хэмээх бодисын хэмжээний өдрийн дундаж агууламж Монголын стандарт хэм хэмжээнээс долоо дахин, ДЭМБ-аас хөгжиж буй орнуудад зориулан тогтоосон хамгийн уян хатан үзүүлэлтээс дөрөв дахин, дэлхийн хэмжээнд баримталж буй үзүүлэлтээс 14 дахин их гарчээ. Ийм агаараар амьсгалж буй нийслэлчүүд эдүгээ ургийн гажигтай үрсээ эмчлэх өөдтэйхэн эмнэлэг ч үгүй сууж байгаа нь туйлаас харамсалтай.
 
Бид ийм л орчинд амьдарч байна. Ургийн эндэгдэл буураад байгаа тухай, утаа багасаад байгаа тухай олон арван нүд эрээлжилсэн тоо баримтаас илүүтэйгээр бодит байдлаа л харчих хэрэгтэй болчихжээ. Нийслэлчүүд сүүлийн арван жилийн турш болсон болоогүй утаа бууруулах төсөл хэрэгжүүллээ. Үр дүн нь хэдхэн хүний хармаа хот түнтийхээс хэтэрсэнгүй. Хамгийн сүүлийн жишээ татахад “Цэвэр агаар” төслийнхөн 5 тэрбум орчим төгрөг зувчуулсан хэргээр АТГ-т шалгагдаж байна.
 
Ийнхүү Э.Бат-Үүл даргыг улиг болсон дугаарын хязгаарлалт, зам засвараа яриж, “Хог хаягдлын шинэ менежмент” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 317 мянган өрхөд тараагдах “Азийн цагаан дагина” хэмээх хогны уутаа эзэнгүй  айлын хашааг давуулж шидэх үүрэг өгсөөр суутал цаг хугацаа талийж өглөө. Сонгууль хаяанд ирэх нэг л өдөр “Утаа алга болсоон. Ургийн гажиг төрөлт огт байхгүй болчихлоо. Нийслэлчүүд ээ өсөөд үржээд байгаарай” хэмээсээр суудлаасаа босож ирэх цагт ард түмэн ямар үнэлгээ өгөх бол...?
 
Үргэлжлэл бий...
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Агаар нь цэвэр Улаанбаатар”-ыг эрэн сурвалжилъя!: Э.Бат-Үүлийн дугаарын хязгаарлалтад замхарсан “Агаар нь цэвэр” хөтөлбөр   
Үзсэн: 3693 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
94.212.66.xxx [94.212.66.xxx] 2013-12-06 20:35
EEJ . Goo saihan ta bidniig avarna.
94.212.66.xxx [94.212.66.xxx] 2013-12-06 20:32
EEJ. BICHIHED IH AMARHAN L DAA. HUULI ERHIIN MEDLEG DOROI. OYUNII HOMSDOLD HEDEN UYEEREE AVTCHIHSAN, ENE GENEN TSAILGAN ARD TUMNII AMAR AMGALAN BAISAN SETGELIIG DENDUU GEHED ARAI DENDUU SUITGEJ BNA, 4 UULIIN HOOROND SALHI NI BAGA BAIDAGIIG ENE OLON ERDEMTED MEDEJ BAIMAAR . nogoo HARHORIN LUU NUUJ SUUH BUR BHGUI BOLOO YU? HIIJ BGAA NEGNIIGEE DEMJEED URIALAAD BUGDEEREE HAMTRAAD ERUUL BOLIYOO GEHIINHEE OROND YASAN IH YARIJ BIE BIENIIHEE SETGELIIN GAL RUU US TSATSDAG YUM BE???
116.41.71.xxx [116.41.71.xxx] 2013-12-05 21:22
1 l udur alga blchku shde batuul ym hiigel bga bz de bid ch bs sanal bodlo ilerhiilj bno shde ingii tgii gd 1 huniig chicheed utaagu blku sh de
119.22.4.xxx [119.22.4.xxx] 2013-12-05 19:42
TUGJRELEES UUR YARIH YUM ALGA UU?????? BAT-UUL GEJ UVGUN ULIIGE HIIGEED YVAD BDIN BOL UTAA TUGJREL AIMR L BAINA SHD
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2013-12-05 17:04
202.126.91 -iin pizda guilgachind tohooruulj etssiin zamaa udeh tavilantai shavhruu goridigch baina zailuul.???????????????????
182.160.6.xxx [182.160.6.xxx] 2013-12-05 16:48
Сэтгэл байвал юм хийж болдог гэдгийг Бат-үүл харуулаад,ман-ынхны шээсийг дусаагаад байна л даа.Дор хаяж хахаж түгжирч байсан хэдэн уулзвар ямар болов.
180.149.80.xxx [180.149.80.xxx] 2013-12-05 16:01
Амины орон сууц нь барилгын компаниудад гэр хорооллын газрыг дээрэмдэж өгөөд л дуусах юм байна даа.Манайх БЗД 13-р хороонд байдаг.Газраа байраар соль гэж тулгаж байна.Би бол өөрөө дэд бүтцээ татаад амины орон сууцанд амьдармаар байна.Зөвшөөрөл зураг 2 л байвал болох гээд байхын.Тэгэхэд заавал газрыг чинь авна гээд зүтгээд байдаг.Энэ Бат Үүл нь мэдэхгүй байгаа юм бол уу?
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-12-05 15:45
Mongolchuud bid oorsdodoo gomdoh tsag boljee. ene utaag Bat uul gantsaaraa gargaad baigaa yom uu? bid bugd amia bodsony har gai shuu dee? irged bidnii buruu
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2013-12-05 15:33
ЭНД НЭГ Л ЗАМ БАЙНА НЭГ ХҮНИЙЭРХ НӨГӨӨ ХҮНИЙ ЭРХЭЭР ХЯЗГААРЛАГДДАГ НЬ ҮНЭН БОЛ БИДНИЙ АМЬД ЯВАХ ЭРХ ГЭР ХОРООЛОЛООС БОЛЖ АЛДАГДАЖ БАЙНА ИЙМД БАЯН ХОШУУ 7БУУДАЛ ДАМБА МЭТИЙН ГАЗРЫН БҮХ АЙЛЫГ НАЛАЙХ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ ДАРАА ТЭНД НЬ ОРОН СУУЦ БАРИАД ОРУУЛАХ ЮМУУ ЧАДАХГҮЙГ НЬ БУЦААЖ АВЧРАХ ХЭРЭГГҮҮЙ АЙЛИЙН БОЛГОН ГУЙЛГАЧИНДАА ЗАХИРАГДАЖ РОЙЧ ҮЕЭЭ АЛЖ БАЙХ БИЛЭЭ ГУЙЛГАЧИНГУУД ХҮНИЙГ БАЙТГУАЙ ӨӨРИЙГӨӨЧ БОДДОГҮЙ
203.160.48.xxx [203.160.48.xxx] 2013-12-05 14:13
харин ч сайн ажиллаж байгаа байх өмнөх дарга нарын тарьсан балгийг цайруулж суугаа шүү эмх замбараагүй газар олголт, хот төлөвлөлт муу хийсэнээс одоо бид утаандаа угаартаад сууж байна шүүдээ. Ажлаа хийгдээ харин бид өөрсдөө гудамж зам талбайд хогоо хаяхгүй байвалл том хувь нэмэр болно доо нөхдөө.
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2013-12-05 13:18
3 terbumaar hogiin uut taraah bish tseverleh baiguulamj utaatai temtsehed zartsuulah baisan yum bish yy. Baatar tsoltoi darga aa.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-12-05 13:14
чингэс бондоор хэдэн уулзвар янзлав шүү дээ энэ утаанаас болж хичнээ олон гэр бүл үр хүүхэдгүй болж хичнээ олон гажигтай хүүхэд төрж олон аав ээжүүд зовж шаналаж байхад дарга нар энэ авсан маш их зээлээрээ олигтой зүйл хийхгүй байна утаанаас болж олон хүн хүүхэд бурхан болж байна даа
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2013-12-05 12:57
Үүл дарга хотын дарга болоод жипээ зараад үрэлгэн зардлаас татгалзлаа гээд байсан одоо дахин шинэ жип авч унасан харагдаж байсан шүү Дарга болохдоо хэт их амлаад одоо тэр нь биелэхгүй болохоор хотын захиргааныхаа гол хаалгаар хүмүүстэй цуг орохоос айгаад тусгай хаалгаар нууцаар орж гардаг болсон гэсэн.
27.123.213.xxx [27.123.213.xxx] 2013-12-05 12:56
Ene odoo yu hiisen gej ulsiin baatar boldog bnaa. Icheh heregtei.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2013-12-05 12:37
Гэм хийсэн биш дээ.. гэж уушиг минь надад гомдох.

Бидэнтэй нэгдээрэй