
"Дулааны Гуравдугаар Цахилгаан Станц" ТӨХК (ДЦС-3) дээр дахин дэлбэрэлт болсон гэх мэдээлэлтэй холбогдуулж тус станцын удирдлагын зүгээс өнөөдөр мэдээлэл өглөө. Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх "ДЦС-3-ын турбин генератор дээр зургаадугаар сарын 2-ны өдөр гэмтэл гарсан. Гэмтэл өртсөн тоног төхөөрөмж, барилга байгууламж галд өртсөн, цаашид үргэлжлүүлэн ашиглах боломжгүй. Засгийн газраас осолтой холбоотой сэргээн босголтыг хариуцуулахаар шуурхай арга хэмжээ авч, тус компани дээр онцгой дэглэм тогтоогоод 47 хонож байна. Өнөөдрийн байдлаар сэргээн босголтыг эрчимтэй явуулж байгаа бөгөөд хийгдэх ёстой дөрвөн ажлаас энэ онд багтааж хийх ёстой хоёр ажил нь амжилттай хэрэгжиж байна.
Гүйцэтгэлийн явцаас харахад төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад ороод Улаанбаатар хотын дулаан хангамж, цахилгаан эрчим хүчийг хэвийн хэмжээнд нийлүүлнэ. Ямар нэгэн хүндрэлгүйгээр ажил хэвийн явбал өвлийн ачааллыг давах боломжтой болно. 1,004 хүнтэй 198 мегаваттын хүчин чадалтай, томоохон стратегийн ач холбогдолтой, ашиглалтад ороод 60 жил болж буй эх үүсвэр байгаа. Тиймээс технологийн саатал гардаг. Иймэрхүү технологийн саатал наймдугаар сарын 1-нд гарсан. Энэ бол анх удаа гарч буй зүйл биш. Өмнө нь гарч байсан.
Сэргээн босголтын ажил идэвхтэй явж байгаа үед сүр дуулиан болгож, дотроосоо мэдээлэл гаргаж байгаа нь туйлын зохимжгүй хэрэг гэж үзэж байна. Гэмтлийг засварлах ажил эхэлсэн, үндсэндээ 7 хоног үргэлжилнэ. Гэмтсэн зуух маань ашиглалтад ороод 50 жил болсон. Өнгөрсөн жилийн өвлийн их ачааллын үед ийм төрлийн гэмтэл 15 удаа гарч байсан. Тухайн үед нь бид засварлаад хэвийн ажиллагаанд оруулж байсан.
Засгийн газраас чиглэлийн дагуу тус станц дээр томилогдсон БЭТ-ийн хувьд бүтэц орон тоог оновчтой болгох, худалдан авалттай холбоотой гардаг зөрчлүүдийг арилгахаар хатуу арга хэмжээ авч байгаа. Үүнд дургүйцэж байгаа хүмүүс хэвийн гардаг гэмтэл саатлыг нийгэмд сүртэйгээр мэдээлж, буруу ойлголт өгч энэ ажилд саад учруулж байна. гэв.
Н.Тавинбэх: ДЦС-3 дээр энэ сарын 1-нд гарсан гэмтлийг засварлах ажил эхэлсэн | ||
Үзсэн: 171 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.