Шууд Chart

Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна

2025-08-08 09:14:03

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул болон бусад албан тушаалтнууд өчигдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд ажиллажээ.

Уулзалтын эхэнд, ХАБЭМТ-ийн дарга Д.Нарансүх төвийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, тулгамдсан асуудлын талаар танилцуулга, мэдээлэл өгч, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал, хяналттай уялдсан урьдчилан сэргийлэлтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор салбарын хэмжээнд Тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болоод буйг уламжлав.

Сайд Т.Аубакир хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлыг өргөн хүрээнд авч үзэн, урьдчилан сэргийлэлтэд анхаарах нь чухал гэдгийг тодотгоод, Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулж, үйл ажиллагааг чирэгдэлгүй явуулахад анхаарч ажиллахаа хэлэв.


Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй