Шууд Chart

Улаанбаатар хотын 24 мега төслийн нэг Лаг шатаах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил дуусаж, магадлангийн дүгнэлт гаргууллаа

2025-08-07 16:14:24

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Лаг шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар Лаг шатаах үйлдвэр төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан, магадлангийн дүгнэлт гарсан, дараагийн шатны бэлтгэл ажлуудыг эхлүүлээд байна.

Уг үйлдвэр хоногт дунджаар 250 метр.куб лаг боловсруулж, 238 тонн лаг шатаах хүчин чадалтай байх юм. Жилд 843,200 метр.куб лагийг дахин боловсруулж, шатаалтын явцад гарсан утаа, хий зэргийг өндөр технологийн агаар цэвэршүүлэх системээр шүүнэ. Улмаар лагийг боловсруулж устгах төдийгүй нийслэлийн хөрс, усны бохирдлыг бууруулах, үнэрийн голомтыг арилгах, эрчим хүч үйлдвэрлэх, хог хаягдлыг дахин ашиглах зэрэг олон талын ач холбогдолтой төсөл юм.

Төслийн нийт талбай ойролцоогоор 40,000 ам.метр байх бөгөөд СХД-ийн 20 дугаар хороо Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талд лаг шатаах үйлдвэрийг барихаар төлөвлөж буй.


Улаанбаатар хотын 24 мега төслийн нэг Лаг шатаах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил дуусаж, магадлангийн дүгнэлт гаргууллаа  
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй