Шууд Chart

Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтад оюутан цэрэг болон хугацаат цэргийн алба хаагчдыг хамрууллаа

2025-08-08 15:06:26

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд болон төрийн цэргийн байгууллагуудын 2025 оны нэгдсэн ажиллагааны төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Зэвсэгт хүчний анги, салбаруудад “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнууд болон хугацаат цэргийн алба хаагчдад гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалт, дадлагыг улсын хэмжээнд зохион байгууллаа.

Сургалт, дадлагыг ҮБХИС, Улаанбаатар хүрээний болон орон нутгийн Зэвсэгт хүчний анги, салбаруудад энэ сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулж, 2000 орчим оюутан цэргийг хамруулсан юм. Улаанбаатар цэргийн хүрээний ангиудад БХЯ-ны Хяналт шалгалтын ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, гамшгаас хамгаалах сургалтын газрын хамтарсан баг, орон нутгийн хэмжээнд тухайн аймгийн цэргийн анги болон Онцгой байдлын газрын алба хаагчид сургалт, дадлагыг хийлээ.

Сургалтаар Онцгой байдлын байгууллагын бүтэц, чиг үүрэг, гамшгаас хамгаалах тогтолцоо, эрсдэлийн төлөв байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ ба иргэн бүрийн оролцооны ач холбогдол, аюулыг таних, мэдээлэл авах албан ёсны эх сурвалж (nema.gov.mn, belenbai.mn), гэр бүл, найз нөхдийн дунд аврах төлөвлөгөө боловсруулах, бэлэн цүнх бэлтгэх, сургуулийн аюулгүй байдлын журамтай танилцах, цахим орчны мэдээллийн хэрэглээ, худал мэдээллээс сэргийлэх, гамшиг, ослын үеийн анхны тусламжийн онолын мэдлэг олгож, анхны тусламжийн суурь чадварын дадлага, сургуулилтаар тусламж, үйлчилгээ үзүүлэх чадварыг эзэмшүүллээ.

 

Ингэснээр бодит нөхцөл байдалд эрсдэлийг үнэлэх, шуурхай хариу арга хэмжээ авах чадамжтай болж, өөртөө болон бусдад аюулын үед тусламж үзүүлэх ур чадвар, итгэл, зөв хандлагаа нэмэгдүүлэхээс гадна гамшгаас урьдчилан сэргийлэх нь зөвхөн мэргэжлийн байгууллагын биш, хүн бүрийн үүрэг, хариуцлага гэдгийг олгосон үр дүнтэй сургалт болсоныг онцолж, сэтгэгдлээ илэрхийлсэн юм.


Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтад оюутан цэрэг болон хугацаат цэргийн алба хаагчдыг хамрууллаа  
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй