
Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байх хугацаандаа Монгол Улсад хууль бусаар оршин сууж, орогнож байсан тус улсын иргэнийг олж тогтоон баривчилж, наймдугаар сарын 06-ны өдөр Монгол Улсаас эх оронд нь албадан гаргах ажиллагааг зохион байгууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Гадаадын иргэн, харьяатын газартай хамтран Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоотой шуурхай мэдээ, мэдээлэл солилцож хамтран ажиллаж баривчилсан юм.
Уг этгээд нь БНХАУ-д байрлаж, Солонгос Улсын хууль сахиулах байгууллагын ажилтны дүр эсгэн иргэд рүү утсаар холбогдон 590 гаруй сая вон залилсан байна.
Улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа | ||
Үзсэн: 148 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.