Шууд Chart

“Монголын кино өдөрлөг” болно

2013-12-05 15:15:18

Тува улсын Кызыл хотноо  энэ сарын 11-13-ны өдрүүдэд “Монголын кино өдөрлөг” болно. Тус өдөрлөгийн хүрээнд найруулагч С.Сэнгэдоржийн “Ларьдма”, Ш.Доржсүрэнгийн “Хөх толбот хүмүүс”, Б.Баярын “Би монгол хүн” уран сайхны болон баримтат кинонуудыг Тува улсын ард түмэнд толилуулна.

Кино өдөрлөгт “Ларьдма” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин О.Гэрэлсүх, зохиолч Чинагийн Галсан нар оролцох бөгөөд манай уран бүтээлчид Тува улс төдийгүй ОХУ-ын  зарим хотоор киногоо үзүүлэх зорилготой байгаа аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Монголын кино өдөрлөг” болно  
Үзсэн: 1758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй