Шууд Chart

М.Бундмаа алтан медалийн төлөө барилдана

2013-12-05 17:43:09

БНСУ-ын Чэжү хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны зохион байгуулж буй Гран при тэмцээн үргэлжлэн явагдаж байна.

Тэмцээний эхний өдөр манай улсаас 60 кг-д энэ жилийн ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Д.Амартүвшин, спортын мастер Н.Сэр-Од, 66 кг-д ОУХМ Ч.Болдбаатар, Д.Алтансүх, 73 кг-д хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д спортын мастер М.Долгоржав, О.Анужин, 52 кг-д гавьяат тамирчин  М.Бундмаа, Ч.Аззаяа, 57 кг-д Б.Нарантуяа, А.Саранзул, 63 кг-д Б.Мөнгөнчимэг нар хүч үзлээ.
 
Эмэгтэйчүүдийн 52 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа эзэн орны Жун Юун Жунтэй алтан медалийн төлөө барилдахаар боллоо.
 
Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д Н.Сэр-Од, 66 кг-д Д.Алтансүх, эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Б.Мөнгөнчимэг нар хүрэл медалийн төлөө барилдана.Нийт 100 мянган ам.долларын шагналын сантай Чэжүгийн татамид 30 орны 186 жүдоч хүч үзэж байгаа бөгөөд манай улсаас 19 цагаан өмсгөлтөн зодоглож байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

М.Бундмаа алтан медалийн төлөө барилдана  
Үзсэн: 1519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй