
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдөр (2018.01.07) 14.00 цагийн байдлаар тэмцээний долоо дугаар өрөг эхэлсэн бөгөөд Орхон аймгаас оролцож буй Ч.Самбуудорж, УИХ-ын гишүүний туслах Н.Галцог, Хэнтий аймгийн иргэн Г.Амарсанаа нар эрэгтэй баг тамирчдыг 5 ½ оноогоор тэргүүлж байна. Харин Баянгол дүүргийн иргэн Я.Номин-Эрдэнэ, Архангай аймгаас оролцож буй Т.Амарзаяа нар 5 оноогоор эмэгтэй тамирчдыг манлайлж байна.
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна | ||
Үзсэн: 1656 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.