Шууд Chart

"Зуунмодын хүчтэн-2018" амжилттай болж өндөрлөлөө

2018-01-09 11:14:47

Зуунмод сумын Засаг даргын нэрэмжит “Зуунмодын хүчтэн-2018” пауэрлифтингийн өсвөр, залуучуудын аймгийн аварга шалгаруулах тэмцээн 8 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 12 багийн 50 гаруй тамирчид оролцож шилдгүүдээ тодрууллаа.  Тэмцээнийг Хүч тамирын нэгдсэн холбоо санаачлан, Аймгийн БТСГ , Цэргийн Штаб , ОБГ, Төрийн  банк  Зуунмод сумын ЗДТГ ивээн тэтгэж хамтран зохион байгууллаа.



Тэмцээний 59 кг-ийн жинд Баянчандмань сумын Н.Санчир, 66 кг-ийн жинд “Хүмүүн цогцолбор” сургуулийн Б.Амарсанаа, 74 кг-ийн жинд 4 сургуулийн Б.Цэрэнбаатар, +74 кг-ийн жинд “Хүмүүн цогцолбор” сургуулийн Д.Төмөрчөдөр, Охидоос 57 кг-ийн жинд “Хүмүүн цогцолбор” сургуулийн Н.Нарангэрэл, -63 кг-ийн жинд “Хүмүүн цогцолбор” сургуулийн Б.Даваадулам, +63 кг-ийн жинд Баянчандмань сумын Н.Эрдэнэболор, Залуучуудаас -74 Зуунмод сумын Б.Сүхбат, +74 Сэргэлэн сумын Г.Мөнхтэмүүлэн, Орен 74 кг-ийн жинд Зуунмод сумын П.Отгонбаяр, 83 кг-ийн жинд Д.Батсүх, 93 кг-ийн жинд Н Гантөмөр нар тус тус манлайллаа.

Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт “Хүмүүн цогцолбор” сургууль, дэд байрт Баянчандмань сум, гуравдугаар байрт 4-р сургуулийн хамт олон тус тус шалгарсан байна.


"Зуунмодын хүчтэн-2018" амжилттай болж өндөрлөлөө   
Үзсэн: 1253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй