Шууд Chart

Мах экспортлох боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна

2018-01-11 11:14:14

МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбек Улсад суугаа өргөмжит консул Абдугафур Рахимов, БНУУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Мал эмнэлгийн хорооны Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын орлогч дарга Даниев Гапур Шамахматович нарыг хүлээн авч уулзлаа. 

Тус уулзалтаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбек Улсад хонь, ямаа, үхэр, адууны мах экспортлох талаар ярилцаж, мах бэлтгэн нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдэд эрсдэлийн үнэлгээ хийхээр харилцан тохиролцов. Н.Цагаанхүү шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд эрсдэлийн үнэлгээ хийх талаар Монголын махны холбоотой хамтарч ажиллахыг холбогдох хяналтын газруудад үүрэг болголоо.

Аж ахуйн нэгжүүдэд эрсдэлийн үнэлгээ хийснээр Монгол малын махыг  Бүгд Найрамдах Узбек Улсад экспортлох шинэ боломжийг  нээж өгөх юм.


Мах экспортлох боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна  
Үзсэн: 1778 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [197.231.221.xxx] 2018-02-06 13:47
Энэ бид 2 юу хийж чадах билээ. Мэргэжлийн хяналтын байгууллагыг утгаар нь самарч буй этгээд. Өөрийнх нь томилсон газар хэлтсийн дарга гэж бүгд хулгайч, луйварчид хүнд сурталтай дээрээс ажлаа мэддэггүй этгээтүүдийг томилсон. Хэн дур ихтэй өөрийгөө голдоггүй чадваргүй хүмүүсийг танил тал хамаатан садангийн шалгуураар олж томилсоноос болж өөрөө баларч яваа бодлоггүй хүн. Миний ганц чаддаг юм хүн таних гэж сурталдан ухуулах атал амьдрал дээр огт хүн таньдаггүй ийм хүмүүс эргээд тэднээсээ болж балардаг олон тохиолдол байдаг түүний л нэг болсон юмшиг. Цаашид анхаарч ажиллах биз дээ. 3 сараас ажлаа өгөхдөө бохирдуулсан бохироо цэвэрлэвэл гавьяа чинь тэр болох байх шүү. Ядаж л сайнаар дуурсажчих чинь хангинахгүй байвал өөрт нь хэрэгтэйсэн. Өдийн насны хүн шунал, хий нь дарагдаж хүн таньдаг болсон баймаар. Аливаа ажилд хандаж буй хүн сайжруулж чадахгүй бол муутгахгүй байх хэрэгтэй. Эдгээр хөгийн томилгоонуудыг хараад ганцаараа та л баяртай явдаг байх. Эх орон минь мөнхөд оршиг.

Бидэнтэй нэгдээрэй