Шууд Chart

Баруун таван аймагт ажлын хэсэг томилов

2010-01-11 00:26:38

Цагийн байдал хүндэрч, малчдын амьжиргаа дордсон энэ үед Улсын нөөцийн салбаруудад байгаа өвс, тэжээлийн үнийг 50 хувь хөнгөлж олгох асуудлыг Улсын онцгой комиссоос Засгийн газрын хуралдаанд оруулахаар шийдвэрлэв. Түүнчлэн хүнсний стандартын шаардлага хангахгүй байгаа 30 мянган тн улаан буудайг боловсруулан, тэжээл болгож, аймгуудад нөөцөлсөн махаар солих, зээлээр олгох асуудлыг ч хэлэлцсэн байна. Өөр нэгэн чихэнд чимэгтэй мэдээ бол Шадар сайд М.Энхболд малчдын гар дээр байгаа махыг хоёр хөршдөө нийлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авах, дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг шаардлагатай хэмжээнд хүргэхийг холбогдох яамдын сайдад үүрэг болгосон явдал.
Улсын хэмжээнд 19 аймгийн 198 суманд өвөлжилт хүндрээд байгаа энэ үед Францын Хүнсний тусламжийн шугамаар манайд гурван сая долларын үнэ бүхий өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Түүнийг энэ чиглэлийн төсөл хэрэгжүүлдэг Архангай, Булган, Хөвсгөл, Хэнтий аймагт 400 сая төгрөгийн өртөг бүхий өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх аж. Дээрх өвс, тэжээлийг орон нутагт хүргэх зардлыг “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас гаргуулах асуудал яригдаж байгаа юм байна.
Цагийн байдал хүндэрсэн аймаг орон нутгийн малчдад туслах уриалга гаргасны дагуу Улсын клиникийн нэгдсэн I эмнэлгийн хамт олон нэг өдрийн цалингаа хандивлахаар болжээ. Түүнчлэн ОБЕГ-ын дэд даргаар ахлуулсан гурван ажлын хэсэг баруун аймгуудын өвөлжилттэй газар дээр нь очиж, танилцахаар өчигдөр гарлаа.

Нийтэлсэн: Б.Багабанди

Баруун таван аймагт ажлын хэсэг томилов  
Үзсэн: 1760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй