
Виртуал ертөнцийг мэдрүүлэх зорилготойгоор дэлхийн шилдэг компаниуд виртуал дуулга бүтээж, өөрсдийн бүтээлээ худалдаанд гаргасаар байна. БНХАУ-ын технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Шиаоми" компани виртуал дуулга бүтээж, зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж буй аж.
Энэ тухай фэйсбүүкийн виртуал орон зайн технологийн хөгжлийг хариуцсан ерөнхийлөгч Уго Барра Лас-Вегаст болсон олон улсын томоохон хэмжээний технологийн үзэсгэлэнгийн үеэр хэлсэн байна. Окулус Гө болон бусад төрлийн дуулганаас ялгаатай нь гадны ямар ч төхөөрөмжтэй утсаар холбогдохгүй бие даасан дуулга болно гэж онцолжээ.
Виртуал дуулга хөгжүүлэгчдийн эгнээнд фэйсбүүк компани виртуал буюу бодит орон зайг мэдрүүлэгч дуулгыг бүтээгээд байгаа. Энэ төхөөрөмж нь бусад төрлийн дуулгатай харьцуулахад үйлдлийн бүрэн автомат системээр хангагдаж чадсан. Тодруулбал, ямар ч төрлийн зөөврийн болон суурин компьютерт холбох шаардлага байхгүй гэдгийг хөгжүүлэгч компанийн удирдлагын зүгээс онцгойлон танилцууллаа.
Мөн үүнээс гадна ухаалаг гар утас болон видео тоглоомын эх үүсвэрт залгагдах шаардлагагүй юм байна. Харин бүх үйлдлийг өөрөө хийж гүйцэтгэхээр зохион бүтээгдсэн нь сонирхолтой болсон. Худалдаанд 199 ам.доллараар борлуулагдана гэж Марк Цукерберг мэдэгдсэн.
Виртуал дуулга худалдаалахаар төлөвлөж байна | ||
Үзсэн: 1907 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.