Шууд Chart

Зэвсэгт хүчний аварга шалгаруулах өвлийн спортын тэмцээн болно

2018-01-17 15:45:07

Зэвсэгт хүчний 2018 оны аварга шалгаруулах уралдаан тэмцээний нээлт, Агаарын цэргийн командлалын нэрэмжит Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Цэрэгжлийн спортын өвлийн 2 төрөлт болон цэрэг, спорт, цогцолборын өвлийн олон төрөлтийн тэмцээн 2018 оны 01 дүгээр сарын 18-наас 24-ний өдрүүдэд Хужирбулан дахь сургалтын төвд явагдана.

Тус тэмцээний нээлтийн ажиллагаа 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09.00 цагт Хужирбулан дахь сургалтын төвд болох бөгөөд хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг уг тэмцээнд Зэвсэгт хүчний 33 анги, байгууллагын 480 гаруй тамирчид хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.


Зэвсэгт хүчний аварга шалгаруулах өвлийн спортын тэмцээн болно  
Үзсэн: 1410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй