
Үүрэн харилцаа холбооны төхөөрөмж үйлдвэрлэгч "Samsung" компани нь "Пёнчан 2018" өвлийн олимпийн наадамд зориулж хязгаартай тооны "Samsung Galaxy Note 8" таблет гаргажээ. Тус компани нь Олон улсын олимпийн хороо, "Пёнчан 2018" Олимпийн наадмыг зохион байгуулах хороотой хамтран 4000 ширхэг төхөөрөмжийг сайн дурынхан болон арын албанд ажиллаж байгаа хүмүүсд тараах юм байна.
Олимпизмын санааг түгээж, паралимпийн хөдөлгөөнийг дэмжих үүднээс "Samsung" компани наадамд оролцож буй паралимпийн бүх тамирчдад "Samsung Galaxy Note 8 төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт өгөх юм байна. "Samsung" компани нь 1988 оны Сөүлийн Олимп, 1998 оны Наганогийн олимпын албан ёсны түнш байсан бөгөөд Ванкувер- 2010 олимпоос эхлэн өвлийн паралимпын албан ёсны түнш болсон байна. Тус компани нь Токио-2020 наадмын үеэр ч Олон улсын олимпийн хороотой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх юм байна.
"Samsung" компани өвлийн олимпийн наадамд зориулсан загварууд гаргажээ | ||
Үзсэн: 2093 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.