Шууд Chart

Пёнчаны өвлийн наадмын бэлтгэлд 10 тэрбум ам.доллар шаардагджээ

2018-01-22 16:40:57

БНСУ  нь 1988 онд  зуны олимпийн наадмыг Сөүл хотод зохион байгуулж байсан түүхтэй. Энэ удаагийн Пёнчаны өвлийн наадмыг зохион байгуулахад нийт 10 тэрбум ам.долларын зардал гарч  байгаа нь 2014 оны Сочигийн олимпоос 5 дахин бага хөрөнгө гаргаж байгаа хэрэг юм. Харин Сочи-2014 өвлийн Олимпийг түүхэн дэх хамгийн өндөр өртгөөр зохион байгуулсан наадамд тооцдог байна.

Пёнчан хот нь хоёр Солонгосыг тусгаарладаг цэрэгжүүлсэн зурвасаас 50 милийн зайд оршдог юм байна. Олимп зохион байгуулах  сонгон шалгаруулалтад тэнцэхэд шинээр тавих хурдны галт тэрэгний төсөл их нөлөөлжээ. Улсынхаа хойд хэсэгт орших Пёнчан хот руу нийслэл Сөүлээс 1 цагийн дотор зорчиж болох аж.

Нийт 15 спортын төрлөөр 102 медаль гардуулах юм байна.  2018 оны Олимпийн наадмыг зохион байгуулах шалгаруулалтад  Германы Мюнхен, Францын Аннси болон Пёнчан зэрэг нийт 3 хот өрсөлдсөн юм байна.



















Нийтэлсэн: Олимпизм

Пёнчаны өвлийн наадмын бэлтгэлд 10 тэрбум ам.доллар шаардагджээ  
Үзсэн: 2057 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй