Шууд Chart

Оросын тамирчид олимпод оролцох ч шилдгүүд нь хасагджээ

2018-01-26 14:28:19

Олон улсын олимпийн хорооноос ОХУ-ын 169 тамирчныг ОУОХ-ны тугийн дор жагсаж, Пёнчаны өвлийн олимпод оролцохыг зөвшөөрчээ.

Уг хорооноос өнгөрсөн арванхоёрдугаар сард ОХУ-ын баг, тамирчдыг өвлийн олимпод оролцох эрхийг хассан билээ. Учир нь Сочигийн олимпийн үеэр төрийн санхүүжилт, оролцоо бүхий зохион байгуулалттайгаар допингийн хөтөлбөр хэрэгжүүлсэн гэж буруутгасан юм. Гэхдээ Оросын тамирчид өөрсдийгөө допингоос ангид, цэвэр гэдгээ баталж чадвал “Оросын олимпийн тамирчин” нэрийн дор өрсөлдөх боломжийг нээлттэй үлдээсэн юм.

Энэ дагуу Оросын олимпийн хорооноос илгээсэн тамирчдын нэрсийг нягталж үзээд, ОУОХ-ноос 169 тамирчныг зөвшөөрчээ. Нэрсийн жагсаалтыг маргааш олон нийтэд зарлах аж.

“Олимпод оролцох тамирчдын урилгыг Пёнчан хотод маргааш болох Оросын олимпийн багийн төлөөлөгчидтэй хийх уулзалтын үеэр гардуулна. Түүнээс өмнө зөвшөөрөгдсөн тамирчдын нэрсийг эцсийн байдлаар олон нийтэд дэлгэх боломжгүй” хэмээн ОУОХ-оос мэдэгджээ.

Оросын олимпийн хорооноос анх 500 тамирчны нэр илгээгдсэн ч эхлээд 389 хүртэл танагдаж, улмаар 169 болж хасагдсан байна. Анх мэдүүлсэн 500 тамирчны 80-аас дээш хувь нь Сочигийн олимпод оролцоогүй, төрийн оролцоотой гэх допингийн хөтөлбөрт огт хамааралгүй гэнэ.

Энэ асуудлаар Оросын олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Станислав Поздняков “169 тамирчныг олимпод оролцохыг зөвшөөрсөн. Харамсалтай нь, шилдэг тамирчид маань багтсангүй” хэмээжээ.

Нийтэлсэн: Олимпизм

Оросын тамирчид олимпод оролцох ч шилдгүүд нь хасагджээ  
Үзсэн: 2679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [59.153.112.xxx] 2018-01-26 21:11
Ineedtei
Зочин [202.72.240.xxx] 2018-01-26 16:12
зориуд л тэгж байгаа биз дээ
Zochin [66.181.161.xxx] 2018-01-26 15:36
Orosuud oorsdiigoo denduu doosh ni hiisen yumand denduu daruuhan zagnaj baina .O.U.O.Horoo ge Terrorist tuudtai shiruun haritsah heregtei"

Бидэнтэй нэгдээрэй