Шууд Chart

Өвлийн олимпийн наадмын үеэр хэрэглэгчдэд үнэ төлбөргүй роуминг үйлчилгээ үзүүлнэ

2018-01-27 12:15:12

Пёнчан -2018 Өвлийн олимпийн наадам эхлэхэд 12 хоног үлдээд байна. Үүнтэй холбогдуулан Америкийн харилцаа холбоо шуудангийн компани Эй Ти Энд Ти  23 дугаар Өвлийн Олимпийн наадмыг тохиолдуулан 2018 оны 2 сарын 1-ний өдрөөс 3 сарын 20-ны өдрийг дуустал олон улсын утасны роуминг үйлчилгээгээ үнэ төлбөргүй болгоно гэж мэдэгджээ. Өмнө нь Германд төвтэй Ти Мобайл нь Олимпийн үеэр Өмнөд Солонгос руу зорчих хэрэглэгчиддээ хязгааргүй дата болон дуудлага хийх эрхийг олгоно гэж мэдэгдсэн байна.

Ердийн үед Эй Ти энд Ти компаний олон улсын роуминг үйлчилгээ өдрийн 10 долларын төлбөртэй байдаг юм байна. Олимпийн наадмыг  эхнээс нь  дуустал нь үзэх хэрэглэгч  ойролцоогоор 300 ам.долларыг зөвхөн роуминг эрхээ идвэхтэй байлгахад зарцуулах байжээ.

Өвлийн Олимпийн бэлтгэл ажлын хүрээнд Өмнөд Солонгосын засгийн газар  үйлчилгээний салбарын ажилчдын англи хэлний мэдлэгийг сайжруулахад тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан байна.

Мөн 2000 үйлчилгээний газруудын хаяг, хоолны цэсийг шинэчлэн англи хэл рүү хөрвүүлэхэд  2 тэрбум Вон буюу ойролцоогоор 1,8 сая  ам.доллар зарцуулжээ.

Нийт 550 үйлчилгээний газруудад ариун цэврийн өрөө болон ширээ суудлуудаа шинэчлэхэд тус бүр 550 мянган вон олгосон байна.  Харин  үйлчилгээний ажилчдын англи хэлний сургалт болон хотын 70 орчим нийтийн ариун цэврийн газрын тохижуулалтанд 6,8 тэрбум вон зарцуулжээ.

Нийтэлсэн: Олимпизм

Өвлийн олимпийн наадмын үеэр хэрэглэгчдэд үнэ төлбөргүй роуминг үйлчилгээ үзүүлнэ  
Үзсэн: 2305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй