Шууд Chart

Пенчаны олимпод 92 орны 2925 тамирчин оролцоно

2018-01-29 16:11:42

2018 оны өвлийн олимпийн наадамд хамгийн олон орны хамгийн олон тамирчид оролцоно. Энэ оны өвлийн наадамд 92 орны 2925 тамирчин оролцохоор болсон нь аль аль үзүүлэлтээрээ дээд амжилт тогтоож байна. Өмнөх 2014 оны наадамд 2858 тамирчин 88 орноос оролцож байсан юм. Малайз, Сингапур, Эквадор, Эритреи, Нигери ба Косово Улсын баг олимпод анх удаагаа оролцох гэж байна.

Хамгийн олон хүнтэй тамирчинтай баг гэвэл АНУ-242, Канад- 226, БНСУ-аас 144 тамирчин оролцуулахаар болжээ. Эдгээр орны тамирчин наадмын бүх 15 төрөлд хүчээ сорино. Пенчаны 2018 оны өвлийн олимпийн наадамд 102 иж бүрэн медаль гардуулна. Энэ удаагийн өвлийн олимпоос эхлэн зургаан төрөл, зайн уралдаан шинээр нэмэгдсэн юм. Тодруулбал сноубордын биг-айр эмэгтэй, эрэгтэйчүүдийн төрөл, тэшүүрийн масс-старт эмэгтэй, эрэгтэйчүүдийн зай, мөн керлингийн холимог хосын төрөл, уулын цанын багийн төрөл шинээр оржээ.

Харин хоёр төрөл олимпийн наадмын хөтөлбөрөөс хасагдсан нь сноубордын эрэгтэй, эмэгтэй параллель слалом байв. Ингэснээр нийтдээ дөрвөн төрөл нэмэгдсэн гэсэн үг юм. Өвлийн олимпийн наадам ирэх хоёрдугаар сарын 9-25-нд болно.

Сэтгүүлч У.Баярсайхан

Нийтэлсэн: Олимпизм

Пенчаны олимпод 92 орны 2925 тамирчин оролцоно   
Үзсэн: 2405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй