Шууд Chart

Уул уурхайн салбарт цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулахад Мэргэжлийн холбоо, нийгэмлэгүүдтэй хамтран ажиллана

2018-01-29 17:04:07

Нүүрс, газрын тосны эрэл, хайгуулын бүх шатны судалгаанд өрөмдлөгийн ажилтай хамт цооногийн геофизикийн судалгаа хийгддэг. Геофизикийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашиглахад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах зайлшгүй шаардлагатай байдаг ба цацрагийн аюулгүй байдлын сургалтад хамрагдаагүй, хяналтын байгууллагаас зохих зөвшөөрөл аваагүй хуулийн этгээд цацраг идэвхт үүсгүүртэй холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглодог.

Байгууллага, аж ахуйн нэгжийг эрсдэлээс сэргийлэх, цацрагтай ажиллагчдыг мэргэшүүлэх зорилгоор “Каротажийн хайгуул, судалгааны үед цацрагийн хамгаалалт,  аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг Эрүүл ахуй, цацрагийн аюулгүй байдлын нийгэмлэг, Монголын геофизикчдын холбоотой хамтран зохион байгуулж байна.

Сургалтад тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн дотоод хяналт хариуцсан ажилтан болон цацрагтай ажиллагч нар хамрагдаж байна. 

 


Уул уурхайн салбарт цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулахад Мэргэжлийн холбоо, нийгэмлэгүүдтэй хамтран ажиллана   
Үзсэн: 1116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй