Шууд Chart

Зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

2018-02-03 13:10:19

УИХ-ын чуулганы өчигдрийн /2018.02.02/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх горимын саналыг дэмжсэн учир хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.


Зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа  
Үзсэн: 860 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй