Шууд Chart

Э.Амартүвшин дэлхийн дуурийн шилдэг залуу дуучин номинацид нэр дэвшлээ

2018-02-05 11:57:38

Дэлхийн кино урлагийн салбарын амжилтыг үнэлэх “Oscar” шагналыг хүн бүр мэднэ. Түүнтэй адил дэлхийн дуурийн урлагт "Opera Awards” гэж бий. Дуурийн урлагийн хамгийн нөлөө бүхий томчуудын хүсэлтээр энэ шагналд анх удаа монгол хүн нэр дэвшлээ. Тодруулбал, УДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин “2018 оны дэлхийн дуурийн шилдэг залуу дуучин номинаци”-д нэр дэвшиж байна.

Хил хязгааргүй тал нутгийн дуучид дуурийг гайхамшигтайгаар амилуулж, дэлхийн сонгодог урлагийн тайзыг эзэлсээр байгаа. Тэдний нэг нь Э.Амартүвшин юм.

Тэрбээр Оросын алдарт хөгжмийн зохиолч И.П.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучдын уралдааны дэд байр, “Plаcido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдааны “Гран при“ буюу шилдэгийн шилдэг дуурийн дуучин, “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулагддаг дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээний үзэгчдийн нэрэмжит шагналт хүртсэн гээд түүний гавьяа шагналыг дурдаад барашгүй.

Түүнийг дуурийн эх орон Итали даяар дуурийн “Маэстро” хэмээн нэрлэж байна. Энэ нь ч учиртай. Тэрбээр өнгөрсөн сарын 12-21-нд Италийн Режио ди Парма хотын театрт алдарт “Риголетто” дуурийн гол дүрийг амилуулсан. Э.Амартүвшин “Маэстро”-г дуулж эхлэх мөчөөс төгсгөл хүртэл үзэгчид амьсгалаа хураан түүнийг сонсдог. Дуурийн эх орон болох Италийн үзэгчид түүний дуу, хоолойны өнгө, Риголеттогийн хэлэх үг, мэдрэмж, бодол хүслийг дамжуулж буй тайзны өвөрмөц эрхэмсэг хөдөлгөөнийг бишрэн шүтдэг билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Амартүвшин дэлхийн дуурийн шилдэг залуу дуучин номинацид нэр дэвшлээ   
Үзсэн: 2368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 11 цаг 36 минутын өмнө
Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Мара гэдэг, би Монгол хүн. Би Энэтхэгт нэг бөөрөө зарж, баяжсан түүхээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би нэг удаа Прадханы зарыг онлайнаар олж харах хүртлээ санхүүгийн хувьд хэцүү байсан. Би тэдэнтэй цахим шуудангаар нь холбогдож, бөөрний донор болсон. Би тэдний эмнэлэгт нэг бөөрөө мөнгөө өгөөд өгчихсөн, хандив өгсөн ч эрүүл саруул байгаа. Би бөөрөнд зориулж 780 мянган ам.долларын цалин авч, тэр мөнгөөр ​​өөрийн гэсэн компанитай болсон. Одоо би Мод баян, аз жаргалтай амьдарч байна. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгараад байгаа эсвэл чинээлэг болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдохыг зөвлөж байна.

Бидэнтэй нэгдээрэй