Шууд Chart

Аврагч, гал сөнөөгч Б.Мишээлт олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

2018-02-06 10:22:08

Энэтхэг Улсын Нью Дели хотноо зохион байгуулагдсан “India Open” олон улсын боксын тэмцээний 60 кг-ийн жинд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч Б.Мишээлт мөнгөн медаль хүртлээ.   

Тус тэмцээн 2018 оны 01 дүгээр сарын 28-аас 02 дугаар сарын 01-ний хооронд зохион байгуулагдсан бөгөөд нийт 23 орны 240 гаруй тамирчин оролцсон байна.

Дашрамд дурдахад аврагч, гал сөнөөгч Б.Мишээлт нь 2014 оны Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын А зэрэглэлийн олон улсын тэмцээний алт, 2015, 2016, 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт тамирчин юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Аврагч, гал сөнөөгч Б.Мишээлт олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ  
Үзсэн: 1211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй