
.Хуурамч гэрчилгээтэй усны тоолуурыг усны тоолуурыг барилгын материалын дэлгүүрүүдээр худалдаалж байна.
Хуурамч гэрчилгээ гэдэг нь:
- Гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, нууцлалгүй, хатуу цаастай.
- Тоолуурын загвар, хэмжих хязгаарыг буруу бичсэн.
- Гэрчилгээний бичиглэлийг зассан, он сар нь засвартай.
- Улсын шалгагчийн тэмдэг, гарын үсгийг буруу хуулсан гэх мэт зөрчилтэй байна.
Иймд усны тоолуур худалдаж авахдаа тоолуур дээрх тугалган лацны дугаар гэрчилгээн дээрх улсын шалгагчийн тамганы дугаартай тохирч байгаа эсэхийг сайтар шалгах шаардлагатай. Жишээ нь: тугалган лацан дээр 20 гэсэн дугаар байвал улсын баталгааны гэрчилгээн дээрх тамганы дугаар 20 байх ёстой.
Мөн түүнчлэн шалгасан он, баталгаат гарын үсэг нь тохирох ёстой. Лац, тамганы дугаар зөрүүтэй тоолуурыг худалдаж авахгүй байхыг анхааруулж байна.
Анхааруулга: Хуурамч гэрчилгээтэй тоолуурыг улсын баталгаажуулалтад хамруулахгүй бөгөөд иргэдийг эдийн засгаар хохироож байгаа зөрчил гарч байна.
Лац, тамганы дугаар зөрүүтэй тоолуурыг худалдаж авахгүй байхыг анхааруулж байна | ||
Үзсэн: 1681 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.