Шууд Chart

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

2018-02-06 14:57:53

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.02.06) хуралдаанаар хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг дагнан хариуцдаг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Болдыг оруулах саналыг Байнгын хороонд хүргүүлжээ.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Болдыг оруулахыг дэмжлээ.


Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг дэмжлээ  
Үзсэн: 995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй