
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.02.06) хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн саналыг нэмж тусган төслийг батлахаар тогтов.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хорооны зарим гишүүд саяхан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын үйл ажиллагаатай танилцаж, уг салбарт тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсоны үндсэн дээр “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, батлан хамгаалахын багц хуулиуд, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт, батлан хамгаалах чадавхийг тогтвортой хангах зорилтын үүднээс Засгийн газраас зарим тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж уг тогтоолын төслийг боловсруулжээ.
Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ | ||
Үзсэн: 1296 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.